Интернэтийн гарал үүсэл нь бүр 1960-аад оноос үүдэлтэй. Энэ үед АНУ-ын
Батлан хамгаалах яам Advanced Research Projects Agency ( ARPA ) буюу
Тэргүүлэх эрдэм шинжилгээний төслийн агентлагийг байгуулсан байна. Энэ
байгууллагын үндсэн зорилго нь цөмийн бөмбөгний харилцан цохилтын үед
холбоо харилцааны аюулгүй байдлыг хангахад оршиж байлаа. Энэ үеэс
эхлэн дээрх зорилгод нийцсэн АНУ-д байгаа компьютеруудын аюулгүй
байдлыг ханган холбох Arpanet сүлжээг бий болгож эхэлсэн байна.
Энгийн үгээр тайлбарлавал компьютеруудыг сүлжээнд холбох гэдэг нь
эдгээр компьютерт байгаа мэдээллийг бүгдээрээ хувааж эзэмшинэ гэсэн үг
юм. Хүйтэн дайны үед цөмийн цохилт болоход энэхүү сүлжээний нэг хэсэг
нь цохилтод өртөхөд бусад хэсэг нь ажиллах чадвартай байхаар Arpanet
сүлжээг зохион бүтээсэн.
Технологийн
энэхүү зарчим нь хожим Интернэт бий болоход хамгийн гол үүргийг
гүйцэтгэсэн байдаг. Arpanet сүлжээг зохион бүтээх төсөл нь тун
амжилттай хэрэгжсэн бөгөөд 1970, 1980-аад он гэхэд маш олон
компьютерийг хооронд нь холбосон аварга том сүлжээ болон өргөжжээ.
Эхлээд зөвхөн батлан хамгаалах чиглэлийн компьютерууд холбогдож байсан
бол аажим аажмаар төрийн болон хувийн хэвшлийн байгуулагуудын
компьютерууд холбогдож эхэлсэн байна. Өнөөдөр Интернэт сүлжээ нь хэдэн
зуун сая хүнийг бүх дэлхий нийтээр холбосон сүлжээ болон хувирсан
байна. Хамгийн гол нь энгийн нэг төслөөс дэлхий нийтийг хамарсан агуу
том сүлжээ болон өргөжсөн Интернэт нь хүн төрөлхтний туулж ирсэн
уламжлалт зан заншил, соёл иргэншилд цоо шинэ эрин үеийг авчирч бидний
ахуй амьдралд гүн гүнзгий өөрчлөлт, шинэ харилцааг бий болгосон байна.
Даяаршилийн цаашид хөгжин дэвшин үндэс нь Интернэт гэж хэлэхэд
хилсдэхгүй болов уу. Аль ч талаас аваад үзсэн Интернэтийн хөгжил нь маш
хурдацтай, бас маш амжилттай явагдсан байдаг. Яагаад ?. Үүнд өгөх
хариулт нь хоёр талтай. Нэг дэх шалтгаан нь АНУ-ын Батлан хамгаалах
яамны зохион бүтээсэн энэхүү технологи нь найдвартай байдлыг хамгийн
дээд зэргээр хангасан байдаг. Өөрөөр хэлбэл Интернэтэд холбогдсон
компьютеруудын нэг хэсгийн ажиллагаа зогссон байхад Интернэт сүлжээ нь
автоматаар маршрутаа өөрчлөн ямар ч саадгүйгээр ажиллана гэсэн үг юм.
Интернэтийг WWW буюу World Wide Web-тэй нэг ижил гэж андуурч ойлгож болохгүй. WWW нь Интернэтийн зөвхөн нэг хэсэг юм.
Интернетийн үүсэл
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment