Norjmaa.L. Powered by Blogger.
RSS

Хэрэгтэй вэб сайтууд

Төв аймгийн Боловсролын газар

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Танилцуулга






  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Мэдээлэл зүйн мэдлэг шалгах тест



Мэдээлэл зүйн мэдлэг шалгах тест
1. Та өөрийн и-мэйл хаягийг бүтнээр нь бичнэ үү? .......................................................
2. Зураг зурах Paint програмыг ажиллуулах дарааллыг сумаар холбон бич. .......
3. Та компьютерыг холбож ажилд бэлдэж байсан бол компьютерийн гар залгах оролт ямар өнгөтэй вэ? ..........
4. Компьютерийн дэлгэцэн дээр хэд хэдэн програм зэрэг ажиллуулж болох уу? ...................


5. Шинээр хавтас нээх зөв дарааллыг олно уу?
             а. Хулганы баруун товч дараа New сонголтоос Folder команд  
             b. Хулганы зүүн товч дараад New сонголтоос Folder команд
             c. Хулганы баруун товч дараад Folders команд
             d. Гарын Ctrl товчийг дарж байгаад гарын N товчийг дарж нээж болно.
6. Дараах командаас аль нь нэр солих зориулалттай команд вэ?
                a. Rename      b. Cut            c. Delete          d. Copy
7. Устгасан файл болон хавтасыг хогийн савнаас сэргээхдээ ямар командаар сэргээх вэ?
                a. Cut             b. Restore      c. Paste           d. Бүгд болно
8. Монгол Ө үсэг Англи ............... үсэгтэй нэг товчин дээр байрладаг.
9. Windows Explorer програмыг ажиллуулах алхамыг сумаар холбон бичнэ үү? .....................
10. Гарын Backspace товчны үүргийг бичнэ үү? .....................................
11. Англи R үсэг Монгол ................ үсэгтэй нэг товчин дээр байрладаг.
12. Word 2007 програм дээр мөр хоорондын зайг өөрчлөх командыг ол?                            
                a. Font Color       b. Underline       c. Line spacing        d. Bullet
13. Word 2007 програмыг ажиллуулах дарааллыг сумаар холбон бич. ...............
14. Word, Excel, PowerPoint програмуудыг Replace команд ямар үүрэгтэй вэ?
              a. Үг хайх        b. Алдаатай үг хайх     c. Үг хайж олоод өөрчлөх      d. Үг сонгох
15. Word програм дээр текстийг тоогоор дугаарлахдаа ямар командаар дугаарлах вэ?
              a. Bullets          b. Numbering            c. Grow Font         d. Аль нь ч болохгүй
16. Word, Excel, PowerPoint програмуудыг New болон Open командуудын үүрэгийг бич..........................
17. Word, Excel, PowerPoint програмуудын SmartArt команд ямар үүрэгтэй команд вэ?
             a. Зураг зурах     b. Схем оруулах        c. Хүснэгт оруулах       d. График оруулах
18. Word програм дээр цаасыг хэвтээ болгоод хүрээ хийхдээ ямар ямар команд өгөх вэ?
                a. Page Borders ба Landscape                 b. Borders ба Page Number
                c. Orientation ба Margins                         d. Line Numbers ба Text Wrapping
19. Word програм дээр хүснэгт хийхдээ аль цэсний ямар команд өгөх вэ?
                a. Home цэсний Table команд               b. Insert цэсний Table команд
                c. View цэсний Insert Table команд      d. Home цэсний Bottom Border команд
20. Word програм дээр хүснэгтийн нүд нэгтгэхдээ ямар алхамаар ямар команд сонгох вэ?
               a. Нэгтгэх нүднүүдээ сонгоод Layout цэсний Merge Cells
               b. Нэгтгэх нүднүүдээ сонгоод Format цэсний Merge And Center
               c. Нэгтгэх нүднүүдээ сонгоод Home цэсний Merge Cells
               d. Нэгтгэх нүднүүдээ сонгоод Table цэсний Merge
21. Print Preview команд нь ямар үүрэгтэй команд вэ?
        a. Хэвлэх    b. Хэвлэх байдлыг харах    c. Хэвлэх тохиргоо   d. Бүгд зөв
22. Компьютер зөв унтраах дараалал бичнэ үү? .................... . .................. ........... ................... ..............
23. Баримтыг хэвлэхдээ ямар командаар хэвлэх вэ?
              a. Print         b. Print Preview         c. Page Print            d. Бүгд зөв
24. Word програмаар хэвлэхдээ Current page сонголтоор хэвэлбэл ямар хуудас хэвлэгдэх вэ?
                           a. Эхний хуудас                                b. Бүх хуудас      
                           c. Заагч байрласан хуудас                d. Сүүлчийн хуудас
25. PowerPoint програм нь ямар зориулалттай програм вэ?
            a. Зураг янзлах                          b. Текст боловсруулах
            c. Танилцуулга хийх                d. Хүснэгттэй ажиллах
26. PowerPoint програмын илтгэлийг гараас ямар товчоор тоглуулж болох вэ?
                 a. F                b. F1                    c. F4                d. F5
27. PowerPoint програм дээр объектод хөдөлгөөн оруулахдаа аль цэсний ямар команд сонгох вэ?
            a. Ноme цэсний Custom Animation          b. Animations цэсний Custom Animation
            c. Slide Show цэсний Custom Animation      d. Slide Show цэсний Current Slide
28. Microsoft Office 2007 програмуудын файлыг 2003 болгож хадгалахдаа ямар алхам хийх вэ?
       a. Үндсэн цэсний Save As командаар хадгалаад Save As Type дээр 2003 төрлийг өгнө.
       b. Home цэсний Save As командаар хадгалаад Type талбар дээр 2003 төрлийг өгнө.
       c. Insert цэсний Save As командаар хадгалаад Save As Type дээр 2003 төрлийг өгнө.
       d. Өөрөө автоматаар хадгалдаг.
29. Yahoo messenger –ээс гарахдаа дараах командуудын алийг өгөх вэ?
        a. Messenger цэсний Sign Out                  b. Messenger цэсний Close
        c. File Sign цэсний Out                             d. File цэсний Close
30. Файл устгах зөв дараалалыг ол.
        a. Устгах файлаа сонгоод хулганы баруун товч дараад Rename команд
        b. Устгах файлаа сонгоод хулганы баруун товч дараад Cut команд
        c. Устгах файлаа сонгоод хулганы баруун товч дараад Copy команд
        d. Устгах файлаа сонгоод гараас Delete товч
31. Интернэтээс зураг татах зөв алхам аль нь вэ?
        a. Татах зураг дээр баруун товчоо дараад Save Picture As
        b. Татах зураг дээр баруун товчоо дараад Copy
        c. Татах зураг дээр баруун товчоо дараад Save Target As
        d. Татах зураг дээр баруун товчоо дараад Save
32. Өөрийн хаягнаас шинээр захиа бичихдээ ямар команд өгөх вэ?
        a. New message         b. Add message          c. All message            d. Бүгд болно
33. Зүүн гарын долоовор хуруу гарын ямар товчин дээр байрлах ёстой вэ?(Монгол товч)
                         a. А            b. О             c. Р                 d. Ө

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

8-р ангийн тест


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Гарын хослол

• Windows Logo – Start цэсийг гаргаж ирэх, нуух.
• Windows Logo+BREAK – Системийн төлөв байдлыг харуулах System Properties цонхыг нээнэ.
• Windows Logo+D – Ямар нэгэн програм нээгээд ажиллуулж байх үед шууд дэлгэц рүү хандах.
• Windows Logo+M – Windows-ийн орчинд нээлттэй байгаа бүх програмыг Taskbar руу хураана (Minimize).
• Windows Logo+SHIFT+M - Taskbar руу хураасан програмуудыг буцааж дэлгэнэ (Restore).
• Windows Logo+E - My Computer-ийг нээнэ.
• Windows Logo+F - File эсвэл folder хайна.
• Windows Logo+ CTRL+F - My Computer-ээс хайлт хийнэ.
• Windows Logo+F1 - Windows Help буюу тусламжийг гаргаж ирнэ.
• Windows Logo+ L – Гарыг цоожлох, түгжих.
• Windows Logo+R - Run харилцах цонхыг нээнэ.
• Windows Logo+U - Utility Manager –ийг нээнэ.
• CTRL+A – Бүгдийг сонгох. • CTRL+C (Copy) - Санах ой руу мэдээллийг хуулах.
• CTRL+X (Cut) – Санах ой руу мэдээллийг зөөх.
• CTRL+V (Paste) – Санах ой руу хуулсан болон зөөсөн мэдээллийг гаргаж ирэх.
• CTRL+Z (Undo) – Үйлдлийг буцаах.
• CTRL+Y- Буцаасан үйлдлээ буцаана. Зарим програм дээр өөр хосдлол байдаг.
• CTRL+ESC – Старт цэсийг гаргаж ирэх.
• CTRL+SHIFT – Энэ 2 товчийг хамтад нь дараастай чигээр нь хулганаа чирэх хөдөлгөөн хийвэл сонгосон дүрсийн shortcut – ийг үүсгэнэ.
• CTRL+ALT+DELETE - Task Manager-ийг нээх.
• ALT+ENTER – Сонгосон item-ийн төлөв байдал буюу properties-ийг үзүүлэх
• ALT+F4 – Идэвхтэй байгаа програмыг хаах.
• ALT+SPACEBAR – Нээлттэй байгаа идэвхтэй цонхны хураангуй цэсийг нээх.
• ALT+TAB – Нээлттэй байгаа програмуудын хооронд шилжих
• SHIFT+F10 – Сонгосон дүрсийн төлөв байдлыг харуулах
• SHIFT - CD-ROM руу CD хийсэн тохиолдолд autorun буюу autoplay хийх, автоматаар уншуулах.
• DELETE (Del) – Арилгах, устгах.
• DELETE+SHIFT - Хогийн сав руу оруулалгүй устгах.
• ESC – Идэвхтэй процессийг хүчингүй болгох.
• BACKSPACE - My Computer юмуу эсвэл Windows Explorer – ийн орчинд ажиллаж байгаа

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Орчин үеийн компьютерийн үзүүлэлт


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Компьютерийн сүлжээ


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Компьютерийн хулгана

Компьютерийн хулгана
         Компьютерийн хулгана нь дэлгэц дээрхи курсорын хөдөлгөөнийг хянах үүрэг бүхий хатуу хавтгай гадаргуу дээгүүр гүйж ажилладаг жижиг төхөөрөмж юм. Энэ төхөөрөмж хэмжээ, хэлбэр дүрс, өнгө, хөдөлгөөнөөрөө хулганатай төстэй учир ийм нэртэй болжээ. Товч түүх Бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болтлоо энэ энгийн боловч чадварлаг төхөөрөмж хөгжлийн урт хугацааг туулсан нь гайхалтай юм. 1960-аад онд энэхүү төхөөрөмжийг хийх санаа Дуглас Энглбартад анх төрсөн боловч өнөөгийн дүр төрхөө олон жилийн дараа олж авсан. Анх 1984 онд хулгана нь Apple Macintosh компьютертэй хамт гарч ирсэн тэр үеэс хойш компьютерийг ашигладаг арга бүхэлдээ өөрчлөгдөж, ажиллагаа хөнгөвчлөгдсөн. Ажиллах зарчим Хулганы тусламжтай бид чиглүүлэгчээ (курсор) залж тодорхой объектийг идэвхжүүлж чадах болсон. Хулгана таны хурууны товшилтыг мэдэрч компьютерт дамжуулдаг. Компьютер ч тэр дор нь командыг биелүүлж хариу өгдөг.Хулгана хурууны товшилтыг сигнал болгон компьютерт дамжуулдаг. Хулганыг гаднаас нь харахад төмөр эсвэл пластмассан гэр, бөмбөлөг, товчлуур, компьютерт холбогддог кабелаас тогтоно. 
           Компьютерийн хөгжлийн эхэн үед компьютерт тодорхой нэг хэсгийг заах хэрэгцээ байгаагүй. Яагаад гэвэл тэр үед компьютерт холбогддог төхөөрөмжүүд болох перфокарт, телетайпын аппарат зэрэг нь боловсронгуй биш байв. Дээр үеийн текстийн терминалууд бараг л телетайпын аппараттай ижил үүрэг гүйцэтгэж байв. Ялгаа нь цаас солихын оронд дэлгэцээ ашигладаг л байжээ. Курсорын давуу талыг тусгасан анхны хэрэгсэл нь full screen editor (бүтэн дэлгэцийн редактор) байв. Гэхдээ энэ нь анхны болхи арга байсан. 1970-аад онд light pen ( гэрэлтүүлэгч), joystick (гар удирдлагатай төхөөрөмжүүд) г. м хэрэгслүүдийг ашиглаж байв. Масintosh компьютерийн хулгана гарч ирсэн нь үнэхээр том амжилт байлаа. Графикийн планшеттай харьцуулахад хамаагүй хямд авсаархан хулгана компьютерийн ертөнцөд байраа эзлэхэд удсан гол шалтгаан нь үйлдлийн системд дэмжлэг авахгүй байсантай холбоотой. Windows 3.1 нь GUI буюу график интерфейстэй гарч ирсэнээр хулгана өргөн хэрэглэгдэх болсон. Хулгана ямар программ дээр ажиллахаасаа хамаарч өөр өөр үүрэг бүхий, 1- 3 товчлууртай байдаг. Ихэнх хулгана 2 товчлууртай байдаг бөгөөд зүүн талынх нь өргөн хэрэглэгддэг. Windows үйлдлийн системд хэрэглэгч сонголт хийж ямар ч объект дээр ажиллаж болно. Баруун товчлуурын тусламжтай вэб хуудаснаас ямар нэг зургыг хатуу диск болон уян диск рүү хуулж болно. Солгой хүмүүст зориулсан хулгана байдаг. 3 товчлууртай хулгана Хулгана гарч ирснээр хэрэглэгч keyboard буюу гарнаас өгөгддөг олон үйлдлээс чөлөөлөгдсөн. Хулганыг компьютерт доорхи 3 аргын аль нэгээр холбоно. Үүнд: 1. Сериал хулгана нь RS-232C буюу COM портонд шууд холбогдоно. 2. PS/2 хулгануудыг PS/2 портод шууд холбоно 3. Утасгүй хулганууд компьютерт биеэрээ холбогдохгүй. Харин радио долгион эсвэл инфра туяаны тусламжтай компьютерт холбогддог.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Интернетийн үүсэл

      Интернэтийн гарал үүсэл нь бүр 1960-аад оноос үүдэлтэй. Энэ үед АНУ-ын Батлан хамгаалах яам Advanced Research Projects Agency ( ARPA ) буюу Тэргүүлэх  эрдэм шинжилгээний төслийн агентлагийг байгуулсан байна. Энэ байгууллагын үндсэн зорилго нь цөмийн бөмбөгний харилцан цохилтын үед холбоо харилцааны аюулгүй байдлыг хангахад оршиж байлаа.  Энэ үеэс эхлэн дээрх зорилгод нийцсэн АНУ-д байгаа компьютеруудын аюулгүй байдлыг ханган холбох  Arpanet сүлжээг бий болгож эхэлсэн байна.  Энгийн үгээр тайлбарлавал компьютеруудыг сүлжээнд холбох гэдэг нь эдгээр компьютерт байгаа мэдээллийг бүгдээрээ хувааж эзэмшинэ гэсэн үг юм. Хүйтэн дайны үед цөмийн цохилт болоход энэхүү сүлжээний нэг хэсэг нь цохилтод өртөхөд бусад хэсэг нь ажиллах чадвартай байхаар Arpanet сүлжээг зохион бүтээсэн.
altТехнологийн  энэхүү зарчим нь хожим Интернэт бий болоход хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн байдаг. Arpanet сүлжээг зохион бүтээх төсөл нь тун амжилттай хэрэгжсэн бөгөөд 1970, 1980-аад он гэхэд маш олон компьютерийг хооронд нь холбосон аварга том сүлжээ болон өргөжжээ. Эхлээд зөвхөн батлан хамгаалах чиглэлийн компьютерууд холбогдож байсан бол аажим аажмаар төрийн болон хувийн хэвшлийн байгуулагуудын компьютерууд холбогдож эхэлсэн байна. Өнөөдөр Интернэт сүлжээ нь хэдэн зуун сая хүнийг бүх дэлхий нийтээр холбосон сүлжээ болон хувирсан байна. Хамгийн гол нь энгийн нэг төслөөс дэлхий нийтийг хамарсан агуу том сүлжээ болон өргөжсөн Интернэт нь хүн төрөлхтний туулж ирсэн уламжлалт зан заншил, соёл иргэншилд цоо шинэ эрин үеийг авчирч бидний ахуй амьдралд гүн гүнзгий өөрчлөлт, шинэ харилцааг бий болгосон байна. 
         Даяаршилийн цаашид хөгжин дэвшин үндэс нь Интернэт гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Аль ч талаас аваад үзсэн Интернэтийн хөгжил нь маш хурдацтай, бас маш амжилттай явагдсан байдаг. Яагаад ?. Үүнд өгөх хариулт нь хоёр талтай. Нэг дэх шалтгаан нь  АНУ-ын Батлан хамгаалах яамны зохион бүтээсэн энэхүү технологи нь найдвартай байдлыг хамгийн дээд зэргээр хангасан байдаг. Өөрөөр хэлбэл Интернэтэд холбогдсон компьютеруудын нэг хэсгийн ажиллагаа зогссон байхад Интернэт сүлжээ нь автоматаар маршрутаа өөрчлөн ямар ч саадгүйгээр ажиллана гэсэн үг юм.

alt
          Интернэтийг WWW буюу World Wide Web-тэй нэг ижил гэж андуурч ойлгож болохгүй. WWW нь Интернэтийн зөвхөн нэг хэсэг юм.

Интернэт сүлжээ нь агуу том боловч маш уян хатан чанартай байдаг. Сүлжээнд холбогдсон компьютер эсвэл холбох шугам Интернэтэд холбогдохоо боливол бид нар компьютер  эсвэл холбох шугам DOWN ( даун ) боллоо гэж ярина. Үүнтэй адилаар компьютер  эсвэл холбох шугам Интернэтэд холбогдвол UP ( ап ) гэж хэлнэ. Гэвч үүнээс үл хамааран Интернэт нь бүхлээрээ хэзээ ч DOWN болдоггүй гэдгийг санах хэрэгтэй. Хоёр дахь шалтгаан нь Интернэт хүний байгалиас заяасан хоорондоо харилцах гол хэрэгцээг хангаж байгаад оршино. Хорьдугаар зууны хүн төрөлхтний түүх бол хүмүүс хоорондоо хурдан шуурхай, найдвартай, чанартай харилцах технологийг хөгжүүлж ирсэн түүх гэж хэлж болно. Хүмүүс хоорондоо харилцан ярилцах, мэдээлэл солилцох, мэдээлэл хүлээн авах, мэдээлэл хуваалцах дуртай байдаг нь бурхнаас хүмүүс бидэнд олгосон хишиг юм. Үүнийг Интернэт харилцааны бусад хэрэгслээс хамгийн давуу байдлаар хүнд хүргэж байдаг. Орчин үед Интернэт бол хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ гэж хэлж болно. Хүн төрөлхтний зохион бүтээсэн хамгийн том гайхамшигт технологи болох Интернэтийг өөрийн ахуй амьдралдаа хэрэглэж сурах, дэлхий нийттэй хэний ч тусламжгүйгээр харилцах, хэзээ ч уйдахгүйгээр гэрэл гэгээтэй амьдрах, даяаршилийн үед мэдээллийг хэнээс ч дутахгүйгээр хурдан шуурхай авах үүд хаалга нээгдэж байгаа гэдгийг баттай хэлэх байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

MS Excel хичээл


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хэвлэгч машин


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

MS Word хичээл


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Компьютерийн ажиллагааг сайжруулах 10 алхам


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS